Өрөөн доторх агаарын бохирдол нь тавилга, будаг, өдөр тутмын бусад үйл ажиллагаанаас үүсдэг. Бичил биетэн, дэгдэмхий органик нэгдэл нь дотоод орчинг бохирдуулагч гол хүчин зүйлс бөгөөд заримдаа тааламжгүй үнэр үүсгэдэг. Стандартад заасан хэмжээнээс их бохирдуулагчтай орчинд удаан хугацаанд байх нь хүний эрүүл мэндэд хор учруулж, амьсгалын болон мэдрэлийн системийг гэмтээж болзошгүй. Биозон агаар цэвэршүүлэх системийн төхөөрөмжүүд нь дотоод орчны агаарын чанарыг хадгалахын тулд агаар бохирдуулагчийг үр дүнтэйгээр цэвэрлэдэг. Манай бүтээгдэхүүнүүдийг гэр, албан тасалгаа, зочид буудлын өрөө, цахилгаан шат, ресторан, нийтийн тээвэр, худалдааны төв зэрэг хөл хөдөлгөөн ихтэй, олон нийтийн газруудад өргөнөөр хэрэглэдэг.

Дотор орчин



Туршилт судалгаа
Биозон агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг 5 одтой люкс зочид буудлын тамхи татахыг зөвшөөрдөг давхарт байрлуулсны дараа агаарын хоолой, хивсэнд шингэсэн утаа, нэвширсэн үнэр арилж, орчны агаар цэвэршсэн.
