Зоогийн газрын гал тогоо

Зоогийн газрын гал тогоо, хүнс боловсруулах үйлдвэрүүдэд хоол боловсруулах үед их хэмжээний хиншүү, дэгдэмхий бодис гардаг ба түүн дотор нь аюултай, хорт хавдар үүсгэгчид бий. Ууршсан тос маш амархан нягтралд орж агаар цэвэршүүлэгч хоолойн хананд хуримтлагдсанаар гал түймэр гарах аюулыг бий болгодог. Харамсалтай нь ердийн агаар цэвэршүүлэх систем эдгээр асуудлыг бүрэн шийдэж чаддаггүй ба энэ нь гадаад орчинд ноцтой агаарын бохирдол үүсгэж, орчин тойрны оршин суугчид болон бусад хүмүүст төвөг учруулдаг. Биозон агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг гал тогооны яндангийн системд суурилуулж болно. Тус төхөөрөмжүүд нь утаа, элдэв үнэрийг үр дүнтэйгээр арилгаж, дэгдэмхий органик нэгдлүүдийг задалдаг.

Туршилт судалгаа

Нийтийн хоолны хүнс үйлдвэрлэлийн төв их хэмжээний утаа, үнэр ялгаруулснаас үүдэн агаар дамжуулагчид тос хуримтлагдсан байжээ. Биозон төхөөрөмжийг агаар цэвэршүүлэгч яндангийн хэсэгт суурилуулан жижиг хэмжээний туршилт хийсэн байна. Биозон төхөөрөмж суурилуулахын өмнө болон дараах байдлаар гурван хоногийн турш хоёр өөр туршилтын цэгт дээж цуглуулсан. Туршилтын үр дүнд тосны хэмжээ 94%-иар буурсан.