Мөсний машин

Нийт түргэн хоолны газрын 70% орчмынх нь хэрэглэж буй мөсөнд ариун цэврийн өрөөний суултуурнаас илүү их микроб агуулагдаж байгааг олон судалгаа харуулсан байдаг. Мөсний машиныг тогтмол цэвэрлэхэд маш их хүн хүч, хөрөнгө зарцуулдаг ч мөсөн дэх нянгийн түвшин стандартад заасан хэмжээнээс илүү байсаар л байдаг. Биозоны агаар цэвэршүүлэгч төхөөрөмжүүд нь мөсний машины бүхий л хэсгүүдийг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн цэвэршүүлэхийн тулд түүний гадаргуу болон агаарт дэгдсэн бичил биетнүүдийг устгадаг. Салбартаа тэргүүлэгч энэхүү систем нь АНУ-ын хүнсний үйлчилгээний хамгийн өндөр стандартад нийцэж, олон улсын шагнал хүртсэн.

Туршилт судалгаа

АНУ-ын үйлчлүүэгч гишүүддээ тулгуурласан томоохон сүлжээ клубууд мөсний машиныхаа нянг устгах талаар ихээхэн анхаарч, мэргэжлийн түвшинд цэвэрлэсэн хоёр мөсний машинд туршилт хийж үзсэнг. Нэг мөсний машинд нь Биозон төхөөрөмж суурилуулсан бөгөөд нөгөөд нь суурилуулаагүй хэвээр нь үлдээжээ. Үр дүн нь гайхалтай байсан бөгөөд Биозон төхөөрөмж суулгасан мөсний машины бүх хэсэгт нянгийн нягтрал нөгөө мөсний машинтай харьцуулахад удаан хугацааны туршид мэдэгдэхүйц бага хэмжээтэй болсон.