Барилгын агааржуулагчийн системд агаар бохирдуулагч хуримтлагдан микроб геометр прогрессоор өсөж, микробын бөөгнөрөл буюу биофилм үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Энэ нь хөргөлт дамжуулалт багасах, улмаар шаардагдах энерги ихсэхэд хүргэнэ. Түүнчлэн микробууд агааржуулах хоолойгоор дамжин тасалгаанд нэвтэрснээр түүн доторх хүмүүст амьсгалын замын өвчин үүсгэх бүрэн боломжтой. Энэ шалтгаанаар зарим агааржуулалтын системд хэт ягаан туяаны гэрэл суулгах нь бий. Гэвч энэ нь пассив буюу идэвхигүй арга бөгөөд, зөвхөн хэт ягаан туяаны хүрч очих зай дахь микробыг устгахаас биш, бусад химийн бохирдуулагчийг бүрэн цэвэршүүлж чадахгүй.
Биозон aгаар цэвэршүүлэх төхөөрөмж нь барилгын хөргөлт, агааржуулах системд зориулан, агаарын хоолойн доторх химийн болон биологийн бохирдуулагчийг устгахаар хийгдсэн. Дотоод орчны агаар бохирдуулагч устгах асуудлыг агаар сэлгэлтийн системээр жигд тархах Фотоплазма ашиглан шийдвэрлэсэн.

Салхижуулалт, агааржуулалтын систем


Туршилт судалгаа
Хонг Конгийн өмнөд эрэг Репулс Бэйгийн ойролцоох Олон Улсын сургууль анги танхимынхаа үнэр, агаарт байгаа нян, дэгдэмхий органик нэгдлүүдийг устгах асуудлуудаа шийдэхийн тулд агааржуулагчийн сэнснүүд дээрээ Биозоны төхөөрөмжийг суурилуулсан. Ингэснээр анги танхимын нөхцөл байдал сайжирч, тус сургуулийг Хонг Конгийн Засгийн Газрын гаргасан “Хонг Конгийн Aгаарын чанарын зорилт”-ын “Маш сайн” гэсэн ангилалд шалгаруулжээ.
