Тоосонцортой орчин

Дотоод орчны тоосонцор ихэвчлэн тамхины утаа, тоосны хачиг, шатсан материал, гадаад орчны эх үүсвэрүүдээс болж үүсдэг. Тоосонцроос үүссэн байж болох эрүүл мэндийн эрсдэл ихэвчлэн тоосонцорын хэмжээ болон химийн найрлагаар тодорхойлогддог. 0,01 мм-ийн диаметр болон үүнээс бага хэмжээтэй тоосонцорууд хүний амьсгалын замаар дамжин уушиг, судсанд амархан нэвтэрдэг учраас амьсгалын систем, дархлааны систем, зүрх судасны системд ноцтой хор хөнөөл учруулах аюултай.
Биозон агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг агаарын тоосонцорт хатуу хяналт тавьдаг газруудад ашиглахад тохиромжтой. Энэхүү төхөөрөмж нь агаарын чанарын өндөр шаардлагыг ханган янз бүрийн хэмжээтэй агаарын тоосонцорыг маш үр дүнтэй устгадаг.

Туршилт судалгаа

Биозон төхөөрөмжийг Финлянд улсын Хельсинки хотод байрладаг харшил болон багтраа өвчинийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын агааржуулах системд суурилуулсан. Туршилтын үр дүнд 0.0003 мм-с дээш нягтралтай тоосонцор 96.2%-аар багассан. Мөн Биозон төхөөрөмжийг суурилуулсны дараа 00.0005 мм–с дээш нягтралтай тоосонцор 96.5%-аар багассан.