Засвар хийсэн талбай

Шинэчлэн засвар хийсэн орчинд цавуу, шахмал модон бүтээгдэхүүн, бусад дотоод  заслын материалууд маш их хэмжээний дэгдэмхий органик нэгдэл болон формальдегид ялгаруулдаг. Эдгээр бохирдуулагч бодисууд нь байгалийн жам ёсоор бүрэн устаж дуусахад 3-20 жил болдог. Судалгаанаас үзэхэд засвар хийсэн байшингаас ялгардаг дэгдэмхий органик нэгдэл болон формальдегид нь олон улсад зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их байдаг байна. Их хэмжээний дэгдэмхий органик нэгдэл, формальдегидтай урт хугацаагаар харьцах нь төв мэдрэлийн систем, элэг, гематопиетик системүүдийг ноцтой гэмтээдэг. Биозон агаар цэвэршүүлэгч төхөөрөмж нь модон тавилга, засал чимэглэлийн материал гэх мэтээс дэгдэмхий органик нэгдэл, формальдегид ялгарахаас сэргийлж, агаарт бий болсон дэгдэмхий органик нэгдэл болон формальдегидийг задалдаг. Түүнчлэн дэгдэмхий органик нэгдэл, формальдегидын нягтралыг эрс бууруулснаар дотоод орчны агаарын чанарын стандартыг богино хугацаанд сайжруулдаг.

Туршилт судалгаа

Нэгэн олон улсын банкны корпорацийн төв оффисуудад их засвар хийсэн бөгөөд үүнээс болж маш өндөр нягтралтай дэгдэмхий органик нэгдэл, тааламжгүй үнэр агаарт их хэмжээгээр тархсан байна. Биозоны агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг суурилуулсны дараа тааламжгүй үнэр, дэгдэмхий органик нэгдлийг маш үр дүнтэй бууруулсан бөгөөд тус оффисуудын агаарын чанарыг Хонг Конгийн засгийн газрын Хонг Конгийн Дотоод орчны Агаарын чанарын зорилтын дагуу “Сайн” гэсэн ангилалд шалгаруулжээ.