Дулаан солилцуурыг хамгаалах автоматжуулсан, химийн бус шийдэл

HVAC-ийн ажиллагаанд  ҮР ДҮНТЭЙ

Дотоод орчны агаар САЙЖРУУЛАЛТ

Цахилгаан, эрчим хүчний ХЭМНЭЛТ

COILCARE АНГИЛЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Хэт ягаан туяаны гэрлээр ариутгах систем нь

  • дулаан солилцуур
  • ус зайлуулах хоолой
  • агааржуулах хоолой зэрэг HVAC-ийн бүхий л хэсгийг ариутгана.

Агааржуулалт, хөргөлтийн системээ дахин цэвэрлэх шаардлагагүй боллоо

Жилд мянга мянгыг хэмнэнэ.

Бохир ороомгийн зардал

60%

HVAC систем тухайн байгууламжийнхаа цахилгаан зарцуулалтын 60 хүртэл хувийг эзлэдэг*

25%

Бохирдсон HVAC-ийн дулаан солилцуур нь 25% илүү цахилгаан зарцуулдаг*

75%

Дотоод орчны агаарын чанарын 75% нь  HVAC-тай хамааралтай. (тасалдал, хий эргэх)**

60%

Агаарын бохирдлын улмаас Дотоод орчны 60% нь оршин суугчдад хор хөнөөлтэй.
***

*Source: ASHRAE

**Source: National Energy Management Institute

***Source: Underwriters Laboratories

CoilCare-ийн бүтээгдэхүүнүүд

CoilCare CCX

Манай хамгийн сайн танигдсан бүтээгдэхүүн. Агааржуулагчийн дотор хэсэгт суурилуулахад зориулагдсан.

Чийдэн нь  46 – 163см (18-64 инч) байдаг тул хэрэглээндээ тохируулан сонгох боломжтой.

CoilCare CCX – PM

Агааржуулах системийн гадна талд суурилуулах тул хялбар.

Чийдэн нь 18-64 инч (46 – 91 см) байдаг тул дунд зэргийн системд тохиромжтой.

CoilCare CCX – DM

Зах зээл дэх хамгийн хялбар суурилуулалттай хэт ягаан туяаны төхөөрөмж.

UL (Underwriters Laboratories, аюулгүй байдлыг батлах байгууллага) –н жагсаалтад орсон, СЕ (European Economic Area) марктай, төрөл бүрийн цахилгааны эх үүсвэртэй зохицох ба насан туршийн баталгаатай.

Ямар ч овор хэмжээ бүхий AHU (Air handling unit), FCU (Fan coiling unit), RTU (Roof top unit) –д хэрэглэж болно.

CCX – DM өндөр гаралтат хэт ягаан туяаны систем нь  хялбар суурилуулалт, холболттой тул суурилуулах цаг богино, чийдэн солих нь хурдан байх болно.

ТООЦООЛОХОД ХЯЛБАР

  • UVCalc программын тусламжтайгаар тохируулах процессийг автоматжуулдаг;
  • Нэг даралтаар удирддаг

СУУРИЛУУЛАХАД ХЯЛБАР

  • Урьдчилан бэлтгэсэн асаах болон унтраах холболтууд

ӨРГӨН СОНГОЛТ

  • Нэг буюу хэд хэдэн хэт ягаан туяаны чийдэн болон фотон баяжуулагчтай.
  • Зэвэрдэггүй ган материалтай

Biofilm гэж юу вэ?

Биофилм нь HVAC-ийн дулаан солилцуур, агааржуулах системийн хоолойд хуримтлагдах наалдамхай бичил биет юм. Энэ нь бичил биетэн, нян, хөгц, мөөгөнцрүүд тухайн HVAC системд их хэмжээгээр хуримтлагдсан байгааг илтгэдэг.

  • Дулааны солилцоог бууруулж тусгаарладаг.
  • Завсрын орон зайг дүүргэж, агааржуулагчийн ороомгийн даралтыг унагадаг.
  • Агааржуулагч системийг зэврэлтийг идэвхжүүлдэг.

Бохирдсон агааржуулах системээр дамжин орох агаар нь барилга дотор бүхэлд нь нян, хөгц, бусад халдварт тоосонцорыг түгээдэг.

Мөн Биофилм нь төрөл бүрийн цэвэрлэгээ, химийн бодист тэсвэртэй байдаг.

Биофилм Санхүүд нөлөөлөх нь

Биофилм зузаан байх тусмаа цахилгаан зарцуулалтыг нэмэгдүүлж байдаг. Хүний үстэй ижил хэмжээний өргөнтэй  (70-150 микрон буюу 0.07-0.15 мм)  эрчим хүчний хэмнэлтийг  5.3%-аар бууруулдаг. 900 микрон буюу 0,9 мм зузаан Биофилм 32.2%-аар бууруулна.

Манай багийнхан барилга байгууламж эзэмшигчид, инженер болон архитектурын компаниудтай мөн шинэ барилга, шинэчлэлийн төслүүдийг гүйцэтгэгчидтэй хамтран ажилладаг.

BioZone Scientific-ийн CoilCare шийдэл

The Coilcare нь дулаан солилцуур, агаарын хоолой зэрэг агааржуулах системийн төхөөрөмжүүдийг ариутган цэвэрлэх автоматжсан, химийн бодисгүй шийдэл юм.

  • Биофилм хуримтлагдахаас сэргийлнэ;
  • Мөөгөнцөр болон нянг 99% устгана;
  • Агааржуулах системийн гүйцэтгэлийг дэмжиж, бүрэн ажиллагааг хангана;
  • Эрчим хүч хэмнэнэ;
  • Дотоод орчны агаарын чанарыг сайжруулна;

CoilCare enables air handling systems to function at peak performance.

ЭРҮҮЛ МЭНД ТУСТАЙ

Хэт ягаан туяаны гэрэл нь байгалийн ариутгагч билээ. Илүү дэлгэрүүлж унших

МЭДЭГДЭХҮЙЦ ЭДИЙН ЗАСГИЙН АШИГ

CoilCare нь олон талаараа эдийн засгийн үр ашгийг өсгөнө

Бодит үр дүн

Хөргөлт агааржуулалтын ажиллагаа

ЧАНАРЫН БАТАЛГАА

Шаардлагатай сертификатууд (ASHRAE, LEED, WELL, бусад)-г авч чадсан

ХЭРЭГЛЭЭНИЙ АМЖИЛТ

Олон төрлийн салбарт зохицсон. Танай салбар орсон байна уу?

БИОЗОН ТЕХНОЛОГИЙН ДАВУУ ТАЛ

Систем хэрхэн ажилладаг, суурилуулалт болон програм хангамжийн тухай

ТАНАЙ БАЙГУУЛЛАГАД АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМИЙН ДУЛААН СОЛИЛЦУУРАА ХАМГААЛАХ АВТОМАТ, ХИМИЙН БОДИСГҮЙ ШИЙДЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙГАА БОЛ

Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах нь

Ажиллагсад нийт ажлын цагийнхаа 90%-ийг дотор орчинд өнгөрөөдөг тул дотоод орчны агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь гадаад орчныхоос илүү өндөр байдаг байна.

ЖИЛД 145 ТЭРБУМ ДОЛЛАР

Лауренс Бэркэли -ийн Үндэсний лаборатори АНУ -ын эдийн засаг жил бүр 145 тэрбум ам.доллар-ыг агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний эмчилгээнд зарцуулж байгааг тогтоосон.

Америкийн халаалт, хөргөлт, агааржуулалтын инженерүүдийн холбоо (ASHRAE) нь UV-C туяаны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг үзүүлсэн олон судалгааны үр дүнд үндэслэн, хэт ягаан туяаны ач холбогдлыг чухалчилж үзэх болсон.

Дотоод орчны агаарын чанарыг сайжруулсанаар танд болон таны хамтран ажиллагсдын ажлын үр дүнд ямар өөрчлөлт гарах вэ?

CoilCare хэт ягаан туяаны шийдэл нь микро-организм үүсэхээс сэргийлдэг.

Дэлгэрэнгүйг “CoilCare хэрхэн ажилладаг вэ” хэсгээс харах.

Урт хугацаанд Эрүүл мэндэд үзүүлэх ашигтай талууд

Биозоны эзэмшиж буй патент хэт ягаан туяаны гэрэл болон олон технологиудыг агуулсан цогц шийдэл юм.

Хэт ягаан туяа нь байгаль дээр оршдог хүчирхэг, үр дүн сайтай ариутгагч, эвгүй үнэрийг арилгагч, микроб устгагч, химийн, хэрэгцээгүй нэгдлүүдийг задлагч юм.

Хэт ягаан туяа ашиглан агааржуулах системийг ариутгах нь дараах эерэг нөлөөтэй:

  • Агааржуулах систем доторх микробын бохирдлыг  90-иас дээш хувиар бууруулна.
  • Ажилтан, албан хаагчдын дундах амьсгалын замын өвчлөлийг 40 болон түүнээс дээш хувиар бууруулна.
  • Антибиотикт дасалтай халдварт өвчний эсрэг байгалийн гаралтай шийдэл болно.

Эх сурвалж:


Ороомгийг автоматаар цэвэрлэх

Хүний гар оролцохгүй, химийн бодисгүй ч CoilCare систем цэвэрлэгээгээ тасралтгүй хийх болно. Агааржуулах системтэй зэрэгцэн ажиллах тул цэвэрлэгээ хийх гэж агаааржуулалтаа зогсоох шаардлагагүй.

Дутуу цэвэрлэх, цэвэрлэгээний бодис жигд хүрэлцэхгүй байх гэх мэт хүнээс шалтгаалах алдаа гарахгүй бөгөөд, тусгай бэлтгэл сургалт шаардлагагүй.

Ороомгийг автоматаар цэвэрлэхийн давуу талууд:

  • Ороомог цэвэрлэхэд зарцуулах тогны зардал багасна.
  • Агааржуулах системийн эвдрэл гэмтэл багасна.
  • Агааржуулах системийн ашиглалтын хугацаа уртасна.

Автомат цэвэрлэгээ нь тог, засварын зардлыг хэмнэж, системийн насыг уртасгана. Биозоны мэргэжилтэнтэй яг одоо ярилцаж CoilCare систем өөрийн зардлаа хэрхэн нөхөхийг олж мэдээрэй.

тог цахилгаанд хэмнэлттэй

CoilCare –г ашиглаж эхлэхэд л агааржуулах системийн нийт бүтээмжийг нэмэгдүүлж, хэд хэдэн цэгт дулааны үр ашгийг оргилд нь аваачна.

  • Хөргөсөн усны температурын зөрүү ихэснэ.
  • Тогны зардал багасна.
  • Даралт унах явдал багасч, агаарын урсгалын хурд сайжирна.

 

CoilCare нь халаалт, хөргөлт дамжуулалтыг 76%-аар нэмэгдүүлнэ.

МЭДЭГДЭХҮЙЦ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШИГ

CoilCare системийг өөрийн бизнестээ ашигласнаар засвар үйлчилгээний зардлаа бууруулж болно. Нэг ороомгийг хөлсөөр цэвэрлүүлэх зардал 350-600 ам. Доллар байдаг. Тиймээс хэд хэдэн агааржуулах системтэй барилга байгууламж цэвэрлэгээний зардалдаа жил бүр хэдэн арван мянган доллар зардаг. Биозоны хэрэглэгчид оруулсан хөрөнгөө хэд хэдэн арга замаар буцаан олж буйгаа мэддэг.

  • Хүний хүчин зүйл: CoilCare систем 7 хоногт 24 цагийн турш автоматаар ажилладаг тул цэвэрлэгээний бодис, хүн хүчний зардлыг хэмнэж, ажилчдыг барилгын өөр хэсэгт анхаарал хандуулах боломжийг олгоно.
  • Дулаан дамжуулалт: Хэт ягаан туяаны тусламжтайгаар ороомгийг хөгцнөөс нь салгаснаар 6 сарын дотор өөрийн зардлаа энергийн хэмнэлт хэлбэрээр танд буцаан өгөх болно. Хөргүүрүүд илүү бага ажиллагаатай.
  • Системийн  даралт: Биофилмийг арилгаснаар агаарын урсгалын хурд 9%-аар ихэснэ. Үр дүнд нь агааржуулах системийн ороомогтой хүрэлцэх хэсгийн даралт хангалттай их байх боломжтой.
  • Эд анги солих давтамж: Ороомог цэвэр байх нь нийт агааржуулах системийн насыг уртасгана.
  • Цахилгааны хэмнэлт: Биозоны хэрэглэгчид тогны зарцуулалт 25%-иар багассан гэж мэдээлдэг. ASHRAE-н судалгаанууд ч төстэй үр дүнг харуулдаг.

Total Cost of Ownership

A CoilCare system can pay for itself in less than 1 year.

Баталгаажилт, сертификат-д нийцэх нь

CoilCare ашиглах нь сертификат, батламжаа авахад туслах өртөг багатай арга юм. CoilCare нь химийн бодис ашигладаггүй “ногоон” шийдэл бөгөөд ус ч шаардагддаггүй. Үүнийг ашигласан хэрэглэгчид LEED оноо цуглуулж, WELL сертификатыг авч чадна.

Эдгээр сертификат нь шинэ барилгын ажлаас эхлэн дотоод засал, барилгын үйл ажиллагаа, засвар үйлчилгээ хүртэл ангилалтай бөгөөд барилга эзэмшигчид нь эрүүл, үр ашигтай, бага зардалтай, байгальд ээлтэй барилга байгууламжтай болох боломжтой.

АНУ-ын EPA, FDA, ASHRAE зэрэг агентлагууд Coilcare г.м хэт ягаан туяаны технологийг үйлдвэрийн болон ахуйн ариутгал халдваргүйжүүлэлтийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрдөг.

Disinfection of cooling coils by UV treatment is required in every United States Federal Government building.  (Source: GSA)

Find out more about the CoilCare solution family

Бүхий л АГААРЖУУЛАЛТЫН СИСТЕМд тохируулж болох ШИЙДЭЛ

CoilCare шийдэл нь агааржуулалтын бүхий л (сэлгэлт, хөргөлт халаалт гм) төрлийн төхөөрөмжид тохирно.

Орон сууцны болон олон нийтийн газрын аль алинд нь CoilCare систем хэрэглэхэд хялбар загвартай. Олон нийтийн газарт зориулсан систем нь маш олон янзаар тохируулах боломжтой, туршлагатай мэргэжилтэн суурилуулж өгнө. Дэлгэрэнгүй заавар, хэт ягаан туяаны чийдэн г.м запас эд ангиудыг Биозоноос авах боломжтой.

CoilCare Success

Commercial Buildings
  • Convention centers
  • Office buildings
  • Government facilities
  • Theme parks
  • Museums and libraries
Education
  • Schools
  • Universities
  • Colleges
Healthcare
  • Hospitals
  • Clinics
Residential
  • Homes
  • Apartments
  • Hotels and resorts
Transportation
  • Airports and train stations
  • Aircraft
  • Cruise lines
Manufacturing

БиоЗон технологийн давуу талууд

CoilCare хэрхэн ажилладаг вэ?

CoilCare ороомгийн гадаргууг тусгай давтамжтай хэт ягаан туяаны долгионоор шардаг бөгөөд энэ нь байгалийн микроб устгагч юм.

Хэт ягаан туяа нь бичил биетнүүдийг идэвхгүй болгож, тэднийг бүрдүүлдэг органик бодисыг задалж ороомгийг цэвэр байлгадаг. Ингэснээр ороомгийн гүйцэтгэл сайжирч, насжилт нь уртасна. Цэвэрлэгдсэн ороомог нь анхных шигээ бүрэн хүчин чадлаараа ажилладаг.

Ороомгийг биофилм болон бусад бохирдуулагчаас сэргийлэх нь барилгыг дотоод агаарын чанар, засвар үйлчилгээ болон цахилгааны өртгийн хэмнэлтэд эергээр нөлөөлнө.

хүчирхэг технологи

НҮД ИРМЭХИЙН ЗУУР СУУРИЛУУЛНА

CoilCare-г суурилуулах, тордоход маш энгийн. Хөргөгч ороомог, агаар шүүгчийн агаарын урсгалын эхэнд, эсвэл төгсгөлд байрлуулахад болдог ба маш тогтвортой.

Систем бүрийн хэт ягаан туяаны чийдэн нь фотон баяжуулагч, гялтганасан хөнгөн цагаан цацруулагчтай тул чийдэнгээс гарах бүх туяа нь хөргүүр дээр тусна. Цахилгаан үүсгүүр нь усны хамгаалалттай тул агааржуулагч систем доторх битүү, чийглэг орчинд ажиллах боломжтой.

Аль ч систем нь орон сууц болон олон нийтийн барилгад зориулан хүний хүчин зүйлээс хамгаалсан, хаалга онгорхой үед ажиллахгүй байх унтраалгатай.

Ямар  ч төрлийн агааржуулах системд тохируулан өөрчлөх боломжтой.

Тухайн агааржуулах системд хэдэн чийдэн, хаана нь байрлуулахыг ороомгийн овор хэмжээ, агааржуулагчийн хэлбэрийг харгалзан шийддэг.

ТООЦООЛОХ ПРОГРАМ

CoilCare системийг таны барилгын агааржуулах системд тусгайлан зориулан загварчлах болно.Биозоны бүтээл UVCalc хэмээх програмаар таны агааржуулах системийн моделийг хуулбарлаж, тусгайлан тохируулсан CoilCare-н бүтцийг гаргах болно.UVCalc нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр чийдэнгийн хамгийн тохиромжтой байрлалыг тодорхойлж, уг систем хэрэглэснээс ямар үр дүн гарахыг таамаглаж, өөрийн хэрэглээндээ төгс зохицсон систем сонгоход тань тусална.

UVCalc -г бид үнэ төлбөргүйгээр өгдөг. Илүү дэлгэрэнгүйг Биозоны мэргэжилтэнтэй холбогдож лавлана уу.

ALREADY USING A CLEANING SOLUTION?

If you are already using an HVAC cleaning solution, contact us today to learn how CoilCare can help you get the most out of your current system.

DON'T HAVE A CLEANING SOLUTION?

If you or your customers aren’t already benefiting from automated cleaning and disinfection of your air handling system, let us show you how CoilCare can support your current cleaning program.