BioZone Scientific International Inc нь хэт ягаан туяагаар агаар ариутгах технологийг эзэмшдэг бөгөөд ариутгал, урьдчилан сэргийлэлт, үнэр дарах технологийг шинжлэх ухааны түвшинд хөгжүүлж чадсан дэлхийд тэргүүлэгч компани юм. Өнөөдөр бид дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа төдийгүй үйлдвэрлэгч, ресторан, эмнэлэг сувилал, зочид буудал, казино, сургууль, худалдаа үйлчилгээний газрууд гэх мэт олон төрлийн үйлчлүүлэгчтэй болсон.

Биозон нь олон жилийн туршид үнэр, микро бохирдуулагчыг устган цэвэрлэх, бичил биетийн өсөлтийг хязгаарлах онцгой үр дүнтэй технологийг хэрэглээнд нэвтрүүлж чадсанаараа агаар болон гадаргууг ариутгах технологийн шинэ үеийг авчирсан байна. Өнөөдөр Биозон нь химийн бодис ашигладаггүй шийдлүүд, цахилгааны аюулгүй байдал, ажиллагааны хувьд олон улсын стандартуудыг хангаж, АНУ-ын болон Олон Улсын шаардлагуудад нийцсэн бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигджээ.

Бидний зорилго бол шинжлэх ухаан, технологийн шийдлээрээ хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, хүлээлтийг даван гарах билээ. Биозон нь АНУ-ын Флорида муж, Орланда хотод төвтэй хувийн компани юм.

Обакс Трейд ХХК (Монгол Улс) нь Biozone Scientific-ийн Монгол дах албан ёсны төлөөлөгч бөгөөд дэвшилтэт технологи бүхий шилдэг бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.