Дотоод Орчны Агаар Ариутгал

Америкчуудын 87 орчим хувь нь гадна агаараас дотоод орчны агаар илүү бохирдолтой байгааг огт мэддэггүй. Учир нь хүн өдрийн цагийн 90%-ийг дотор орчинд өнгөрүүлдэг болохоор гадна орчны бохирдлоос илүү дотоод орчны бохирдолд өртдөг байна. Дотоод орчны агаарын чанар нь ажилтны бүтээмж, эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг маш олон судалгаанд дурдсан байдаг.

Дотоод орчны агаарын чанарт гадна болон дотор агаарын бохирдлын аль аль нь нөлөөлж байдаг. Ажлын байрны дотор орчны бохирдолттой агаар нь Sick Building Syndrome (эрүүл бус барилгын хам шинж)-ийн шалтгаан нөхцөл болдог.

Лавренс Беркелегийн улсын лабораторын судлаачдын явуулсан эрүүл бус барилгын хам шинжийн эдийн засагт үзүүлэх нөлөөний судалгаагаар энэхүү хам шинж нь жил бүр АНУ-ны эдийн засагт 145 тэрбум долларын зардал үүсгэдэг гэдгийг тооцоолж гаргасан.

АНУ-ын байгаль орчныг хамгаалах агентлагийн судалгаагаар эрүүл бус барилгын хам шинж нь доор өгөгдсөн эх үүсвэрүүдээр бий болдог:

  • Цавуу, хивсний утас, бүрээсний материал, үйлдвэрлэсэн модон бүтээгдэхүүн, хуулбарлах машин (канон), хортон шавж устгагч, цэвэрлэгээний бодис зэргийг оролцуулан дотор орчны эх үүсвэрийн гаралтай химийн бохирдуулагчид нь дэгдэмхий органик нэгдлүүд (VOCs)-ийг ялгаруулдаг.
  • Моторт тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн яндангаас ялгарах утаа зэрэг бохирдуулагчид нь гадна орчны эх үүсвэрээс үүсэх химийн бохирдуулагчид.
  • Нян бактери, хөгц, тоос ба вирусийг оролцуулан биологийн бохирдуулагчид

Агааржуулах систем нь химийн ба биологийн бохирдуулагчдийг гадна орчноос дотоод орчин руу оруулж байдаг. Эдгээр бохирдуулагч нь HVAC (агааржуулах систем)-ийн хөргөх ороомог болон ус шавхах тосгуурыг бохирдуулан тэндээс бохирдуулагч  бодисууд нь агааржуулалтын системээр нэмэгдсэн концентрациар дотор орчинд тархана.

Химийн ба биологийн бохирдуулагчид нь дотор орчинд ямар ч хамгаалалтгүй ажиллаж байгаа хүмүүсийг өвчлүүлээд зогсохгүй агааржуулах системийн ашиглалтын зардлыг жил бүр нэмэгдүүлдэн үнэгүй зардлыг бий болгодог.

Биозонийн дотор орчны агаарын чанарыг сайжруулах шийдэл нь агааржуулах системийн бохирдуулагчдыг бууруулан дээрх асуудлыг шийддэг. Ингэснээр ажилчдын эрүүл мэнд сайжирч, агааржуулах системийн цахилгаан зарцуулалт багассанаар цахилгааны зардалд мянга мянган долларыг хэмнэдэг.

Барилга доторх 771 ажилчдыг UV туяаны гэрлээр хамгаалсан 48 долоо хоногийн судалгаа:

  • Эрүүл бус барилгын хам шинжтэй холбогдох шинж тэмдэг 20%-иар буурсан
  • Харшилтай хүмүүсийн харшлын шинж тэмдэг 40%-иар буурсан

АГААРЫН ЭМЧИЛГЭЭ

Эрүүл бус барилгын хам шинжээс сэргийлэх болон хөргөх ороомог дээрх биофилмийг бууруулахаас гадна, BioZone Scientific-ийн шийдлүүд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжинд зориулсан багаж хэрэгслүүдийг эмнэлэгт гарах эсвэл эмнэлэгээс авах өвчний эрсдэлийг бууруулахын тулд ханган нийлүүлдэг.

Дэвшилтэт шүүлтүүр гэх мэт технологитой хослуулсан, UVGI (Ultraviolet germicidal irradiation) хэт ягаан туяагаар нян устгах эмчилгээ нь метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus (MRSA)-ыг багтаан эмэнд дасалтай эмгэг төрүүлэгчидтэй болон эмэнд хэт дасалтай сүрьеэ (XTB), мөн түүнчлэн хүнд цочмог амьсгалын замын хам шинж (SARS), шувууны томуу (H5N1) болон гахайн томуугийн вирус (H1N1)-ны эмчилгээнд үр дүнтэй 99,9998% -аар устгадаг.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх явцдаа эмнэлэгээс авах өвчин эмгэг үүсгэгчийн улмаас жил бүр 100,000 хүн нас бардаг ба тэдгээрийн 10-30%-ийн агаар дуслын замаар халдварласан гэсэн судалгаа байдаг.

Биозон шинжлэх ухааны систем нь аммиак, метан, хүхэрт нүүрсустөрөгч, толуол, бусад үйлдвэрийн хорт утааны ялгаралт зэрэг олон хортой, хөнөөлт бодисуудыг аюулгүй байдлаар бууруулах аргыг санал болгодог.

Эдгээр систем нь идэвхижүүлсэн нүүрстөрөгч, бусад шүүлтүүрийн шийдэл, эсвэл үнэр сааруулагч /цэвэрлэгч/-тай харьцуулахад бага зэрэг засвар үйлчилгээ шаарддаг.

Биозоны агаар ариутгах шийдлүүд нь агаар шүүгчийг солих буюу химийн бодисын дахин дүүргэгч савыг агуулдаггүй ба асгаж цэвэрлэх шаардлагатай нэмэлт аюултай хог хаягдлыг бий болгодоггүй.

Биозон нь ус цэвэрлэх станц, бохир ус дамжуулах ба шахуургын станцууд, үйлдвэрийн ба бусад байгууламжаас гарах үйлдвэрийн агаарыг ариутгах байгаль орчинд ээлтэй өртөг зардал багатай шийдлээр хангадаг.

BioZone агаар ариутгах системүүдийг нарийн төвөгтэй бус ашиглахад хялбар.

Манай системүүдийг температур, чийгшил, салхины хурд, шатамхай эсвэл тэсэрч дэлбэрэх орчин бүхий олон янзын ашиглалтын нөхцөлд хамгийн их хэт ягаан туяаны эрчмийг  ялгаруулахаар бүтээсэн.

Биозоны үйлдвэрийн агаар ариутгах төхөөрөмжийн давуу талууд:

  • Шүүлтүүр буюу сольж, бохирдлыг зайлуулах тоноглол шаардлагагүй.
  • Мэдрэгч болон удирдлага хяналтын PlasmaConnect® сүлжээний систем нь өөрчлөгдөж буй нөхцөл байдлын хариуд BioZone төхөөрөмжүүдийг автоматаар хянадаг.