InDuct ариутгалын системийн тусламжтайгаар барилгынхаа дотоод орчны агаарын чанарыг сайжруулаарай.

InDuct нь үйлдвэрийн болон нийтийн хэрэглээнд зориулсан хэт ягаан туяаны нян устгах гэрлийн шийдэл (UVGI) юм.

Induct нь агаар болон агааржуулах системийн доторх үнэр, нян бактери, вирус болон бусад органик нэгдлүүдийг устган дотоод орчны агаарын чанарыг сайжруулах орчин үеийн дэвшилтэт арга юм.

induct_500x500

Залгаад ажиллах Induct-ыг ихэвчлэн агааржуулах хоолойнд хүрэхээс өмнө буюу агаар халж эсвэл хөрсний дараа агаарыг ариутгадаг ба агаар үлээгчээс үргэлжлэх агааржуулах хоолойн их бие болох агаар хуваарилах хэсэгт суурилуулдаг.

InDuct-ын UV лампын гэрлийн хүрээнд өртөж байгаа агаарыг хэт ягаан туяа тасралтгүй ариутгадаг.

UV-ны гэрэл нь бактери, вирус, хөгц мөөгөнцөр, салс болон бусад хортой бичил биетнүүдийг устгадаг цэвэршүүлэгч плазмыг үүсгэн агаарыг байгалийн аргаар ариутгадаг.

Химийн бус агаар болон гадаргын ариутгал нь байгаль орчинд ээлтэй бөгөөд байнгын буюу 24/7 цагийн туршид орчны эрүүл ахуйг сайжруулдаг.

BioZone-ийн технологиуд нь үнэрийг химийн бодис эсвэл бусад үнэртэнээр дарахгүй, харин үнэрийг бий болгож байгаа эх үүсвэрийг нь устгадаг.

induct-1

InDuct нь төв агааржуулах, хөргөх болон халаалтын системүүдэд шууд үйлчилдэг бөгөөд олон төрлийн хэмжээтэй HVAC-д хэрэглэх боломжтой.

Энэ систем нь шинэ агааржуулах системд яв цав тохирох, хуучин агааржуулах системд бол хялбархан тохируулж болохоор загварчлагдсан.  

 Induct-ийг  хялбар суурилуулалж, ашиглаж болохоор загварчилсөн бөгөөд тухайн барилгын автоматжуулалтын системтэй холбож болдог. 

– Орон сууцны барилга –
-Тээврийн төв-
-Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд-
-Албан байгууллага-

Үнэргүй бактерийн хяналт

Төхөөрөмж бүр нь жижиг, зай талбай хэмнэсэн загвартай бөгөөд  дэлхий дахинд ашиглагддаг стандарт цахилгааны залгуурыг ашигладаг.

  • Үнэр, тамхины утаа, агаарын дэгдэмхий нэгдлүүдийг устгадаг.
  • Дангаар нь болон бусад шийдэлтэй хамт ашиглаж болдог;
  • Бүрэн автоматжуулагдсан, химийн бус; 
  • Зарцуулж дуусах үнэрний диспенсер, батерей гэх мэт зүйлс хэрэглэдэггүй;
  • Засвар үйлчилгээ хийх шаардлагагүй- Жилд 1 удаа UV лампыг солино;
  • Тасралтгүй ажиллагаа;
  • Бат бөх;
  • Ногоон санаачлагыг дэмжигч компанийн дүр төрхөө онцлоорой.

Алсын зайн удирдлага ба автомат хяналт

InDuct ба ControlZone

InDuct-ыг Biozone Scientific-ийн эзэмшдэг ControlZone алсын удирдлагын системтэй зохицон ажиллахаар загварчилсан.

Биозоны дэвшилтэт шийдэл нь шинэ агааржуулах системд яв цав тохирох, хуучин агааржуулах системд бол хялбархан тохируулж болохоор загварчлагдсан. InDuct нь мөн Биозоны ControlZone™ хэмээх удирдлагын системтэй хамт ашиглахаар хийгдсэн бөгөөд тус төхөөрөмж нь барилга байгууламж доторх агаарын чанарыг хянах, автоматаар удирдах боломжтой.

Мөн InDuct, ControlZone™-ийг байгууламжийн автоматжуулалтад холбон ашиглах боломжтой.

 

ControlZone нь барилгын менежментийн бүрэн хяналт ба цуврал InDuct-ын удирдлагаар хангадаг.

Энэ нь ихэнх орчин үеийн PCL-үүдийг дэмждэг ба доорх зүйлсийг багтаадаг:

  • Үйлдвэрийн хүчин чадалтай HMI
  • Аналог эсэргүүцэлтэй мэдрэгчтэй дэлгэц
  • Алсын холболтонд зориулсан VNC сервер
  • Дохиолол ба өгөгдлийн бүртгэл

Induct хэрхэн ажилладаг вэ?

Тааламжгүй үнэр, бактери, вирус, хөгц мөөгөнцөрийг устган хэрэгцээгүй химийн бодис болон нэгдлүүдийг задлахад төгс зохицсон байгальд оршдог хүчирхэг үр дүнтэй халдваргүйжүүлэгчид нь хэт ягаан туяа, озон, фотоплазма болон сөрөг цэнэгтэй ионууд юм.

Хэт ягаан туяаны гэрэл нь бичил биетний эсийн хананд нэвтэрч тэдгээрийг өсөн төлжих, нөхөн үржих боломжгүй болгон ДНХ-ийн бүтцийг эвдэх хангалттай хүчтэй.

Биозонийн технологийн шийдлийг дэлхий даяар сая сая айл өрх болон албан байгууллагууд агаарыг ариутгах болон амьдралынхаа чанарыг сайжруулахаар ашигладаг.

Батлагдсан технологи

Хэрэглэгчдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгийн өндөр түвшинд хангах, байгаль орчинг хамгаалахын тулд InDuct нь Европын холбооны хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй гэсэн шаардлагыг ханган  сертификат авсан.

InDuct-ын тухай илүү дэлгэрэнгүйг

Бид эрүүл ахуйн шилдэг технологийг санал болгож байна.

Манай баг хамт олон тоног төхөөрөмжийн техникийн нэмэлт мэдээлэл, суурилуулж ашиглахад шаардагдах хэрэгжилтийн хугацаа зэрэг нэмэлт мэдээлэл өгөхөд бэлэн байна.

Өнөөдөр бидэнтэй холбогдоно уу. 

Холбогдох утас: 94008275, 94008277