Агаар & гадаргын эрүүл ахуй ба үнэрний хяналт

Тааламжгүй үнэр  таны бизнест сөрөг нөлөө үзүүлэх боломж бүү олгоорой.

PowerZone® цувралын төхөөрөмжүүд нь аж ахуй нэгж албан байгууллагуудын агаар болон гадаргууг ариутгах систем юм. 

PowerZone нь үнэрийг үүсгэж байгаа эх үүсвэрийг нь устгадаг. 

Эдгээр хөнгөн жинтэй, зөөвөрлөн авч явах боломжтой агаар болон гадаргын ариутгалын төхөөрөмж нь ямар ч үнэрийг саармагжуулж чаддаг. Энэ төхөөрөмж нь цэвэрлэгээний хамгийн сайн туслагч байх бөгөөд тээврийн хэрэгслийг хуучин хэвэнд нь оруулах, угаалгын өргөө, зочид буудал болон бусад олон нийтийн газрын цэвэрлэгээг маш сайн үр дүнтэй болгодог.

Угаалгын өрөөг хэрэглэж байгаа хэрэглэгчдийг вирус, хөгц мөөгөнцөрийг арилган хамгаалдаг.  Тамхины утаа, гал түймрийн аюул, болон хөгц мөөгөнцөр, хорт хий зэрэг биологийн бохирдуулагчдаас гарах үнэрийг арилгадаг. Агаар болон гадаргын бактерийг үүсгэдэг үнэрийг устгадаг.

Химийн бус аргаар агаар болон гадаргууг ариутгах нь байгаль орчинд ээлтэй шийдэл бөгөөд орчны эрүүл ахуйг 24/7 цагийн туршид сайжруулдаг.

Биозонын сертификаттай бүтээгдэхүүнүүдийг олон төрлийн газрын дотоод орчны агаар болон гадаргын ариутгал цэвэрлэгээнд мөн эрүүл ахуйг сайжруулах зорилгоор дэлхий даяар сая сая хэрэглэгч ашигладаг.

PowerZone-ын дотор тасалгаагаар орсон агаарыг UV-ны гэрэл ариутгадаг.

UV-ны гэрэл нь бактери, вирус, хөгц мөөгөнцөр, салс замаг болон бусад хорт микро организмуудыг устгадаг цэвэрүүлэгч плазмыг үүсгэн байгалийн аргаар агаарыг ариутгадаг.

Mini-PowerZone нь зөөж явахад маш хялбар, барих бариултай байдаг ба  төхөөрөмжийг байнга эсвэл 10 минутын завсарлагатай ажиллуулах цагны тохиргоог хийж болдог.

Аль аль загвар нь химийн бодис эсвэл үнэртэнээр үнэрийг дардаггүй, үнэрийг үүсгэж байгаа эх үүсвэрийг нь устгадаг.

–Автомашины дотор салон –
– Угаалгын өрөө –
–Усан онгоцны кабин –
-Зочид буудлын өрөө –

PowerZone гэж юу вэ?

PowerZone_alone

Үнэргүй бактерийн хяналт

Төхөөрөмж бүр нь жижиг овортой, зай талбай хувьд хэмнэлттэй байдаг учраас тогтмол нэг байршилд байрлуулахаас гадна зөөвөрлөхөд тохиромжтой.
  • Бүрэн автоматжуулагдсан, химийн бус
  • Батерей, эсвэл үнэрний диспенсер гэх мэт зарцуулж дуусах зүйлс ашигладаггүй.
  • Засвар үйлчилгээ хийх шаадлагагүй – зөвхөн жилд 1 удаа UV лампыг солих шаардлагатай.
  • Тааз болон хананд суурилуулахад хялбар (суурилуулах тоноглол дагалддаг)
  • Бат бөх
  • Химийн бус, байгаль дэлхийд ээлтэй шийдлийг дэмжин байгууллагынхаа имиджийг онцлоорой.

Таны эргэн тойрны агаар гадаргууд байгаа бактери, бичил биетэн вирусаас ангижрах үйлдэл хийгээрэй.

Powerzone нь таны хамгаалалтын хамгийн эхний эгнээнд байх ёстой бүтээгдэхүүний нэг. 

BioZone-ийн холимог технологи нь таны угаалгын өрөө болон бусад амьдрах орчны агаар болон гадаргууг ариутгах хамгийн үр дүнтэй аргаар хангадаг.

  • 7 хоногийн 24 цагийн туршид ариутгаж халдваргүйжүүлдэг
  • Химийн бодист тэсвэртэй халдварт өвчинд зориулсан байгалийн гаралтай шийдэл
  • Ямар ч хэмжээтэй суурилуултанд тохируулж болдог.

PowerZone хэрхэн ажилладаг вэ? 

Тааламжгүй үнэр, бактери, вирус, хөгц мөөгөнцөрийг устган хэрэгцээгүй химийн бодис болон нэгдлүүдийг задлахад төгс зохицсон байгальд оршдог хүчирхэг үр дүнтэй халдваргүйжүүлэгчид нь хэт ягаан туяа, озон, фотоплазма болон сөрөг цэнэгтэй ионууд юм.

Хэт ягаан туяаны гэрэл нь бичил биетний эсийн хананд нэвтэрч тэдгээрийг өсөн төлжих, нөхөн үржих боломжгүй болгон ДНХ-ийн бүтцийг эвдэх хангалттай хүчтэй.

Биозонийн технологийн шийдлийг дэлхий даяар сая сая айл өрх болон албан байгууллагууд агаарыг ариутгах болон амьдралынхаа чанарыг сайжруулахаар ашигладаг.

 

Батлагдсан технологи

Хэрэглэгчдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгийн өндөр түвшинд хангах, байгаль орчинг хамгаалахын тулд PowerZone болон Mini Powerzone нь Европын холбооны хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй гэсэн шаардлагыг ханган  сертификат авсан.

Мөн Mini PowerZone нь дэлхийн тэргүүлэх стандартын институт болох SGS-ийн гэрчилгээ авсан.

SGS нь Биозоны Mini Powerzone бүтээгдэхүүнд GS, SGS FI сертификатуудыг олгосон. Энэ сертификат нь Mini Powerzone нь Европын болон ОУЦТК-ын стандартын шаардлагуудыг хангасан гэдгийг нотолдог.

Өнөөдөр PowerZone-ын талаар лавлан холбогдоно уу. 

Бид та бүхэнд өндөр чанартай эрүүл ахуйн технологийг санал болгож байна. Ингэснээр та хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээд зэргээр хангаж чадна.

Холбогдох утас: 94008275, 94008277