Тээврийн хэрэгсэл доторх үнэр арилгах BioZone Scientific-ийн шийдэл

Америк хүн жилийн туршид дунджаар 600 цагийг авто машин дотроо өнгөрүүлдэг байна. Монголчуудын хувьд үүнээс ч дутахгүй тоо гарах нь ойлгомжтой. Энэ орчинд та болон таны хайртай хүмүүс цэвэр агаартай байдаг гэдэгтээ итгэлтэй байж чадах уу?

BioZone Scientific-ийн тээврийн хэрэгсэлд тохирсон энэхүү шийдэл нь салон доторх бүхий л таагүй бүхнийг арилгах чадвартай. Үнэр арилгаж агаар цэвэршүүлэх энэхүү төхөөрөмжийг машиныхаа 12VDC тамхины асаагуурын залгуурт залгаад л ашиглах боломжтой.

Цаг хугацаа мөнгөө хэмнэх боломжийг BioZone Scientific-ийн энэхүү шийдэл танд олгох болно. Өөрөөр хэлбэл үнэрийг арилгахаас гадна түүнийг үүсгэгч бактерийг устгаснаар дахин үнэр гарахаас бүрэн сэргийлж чаддаг юм.

  • Тамхи, тэжээвэр амьтан, хоол хүнс, асгарч заваарсан юмнаас үнэртэх бүхий л үнэрийг арилгана.
  • Дотор салоны орчинд болон гадаргуу дээрх бохир микро оргинзмуудыг устгана
  • Машин орхин буусан биеийн тамирын хувцас зэргээс гарсан үнэрийг арилгана
  • Агаар шүүгч, хоолойг задлаж засалгүйгээр агаараа цэвэршүүлэх боломжтой.

BioZone Scientific тээврийн хэрэгсэлд зориулсан шийдэл дараах хүмүүст зориулагджээ:

  • Тамхичин
  • RV эзэмшигч (аялалын машин)
  • Завь эзэмшигч
  • Хүнд даацийн тээврийн тэрэгний жолооч
  • Хүргэлт, тээвэрлэлтийн ажилтан
  • Аялагчид
  • Амьтан тэжээгч
  • Таксины жолооч