ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ ТЕХНОЛОГИ

Автомат, химийн бодис ашиглаагүй

Үнэр, нян бактери, вирус, хөгц, мөөгөнцөрийг устгах, шаардлагагүй химийн бодис болон нэгдлүүдийг задлах үүрэгтэй байгальд оршдог хамгийн хүчтэй, үр дүнтэй халдваргүйжүүлэгчид нь хэт ягаан туяа, озон, фотоплазм ба сөрөг цэнэгтэй ионууд юм.

ХЭТ ЯГААН ТУЯА

Хэт ягаан туяа буюу UV нь зуу гаруй жилийн туршид ундны усны ариутгал, гадаргуу болон агаарын халдваргүйжүүлэлтэд ашиглагдаж ирсэн. АНУ-ын EPA (Байгаль орчин хамгаалах агентлаг), FDA (Хүнс ба эмийн ерөнхий газар),  ASHRAE (Дулаан, хөргөлт, агаар цэвэршүүлэлтийн инженерүүдийн нийгэмлэг), Засгийн газар гэх мэт төв байгууллагуудын зүгээс хэт ягаан туяаны технологийг ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглахыг зөвшөөрсөн байдаг.

Микроб устгагч хэт ягаан туяа ашигласан технологиуд харьцангуй дэвшилттэй яваа бөгөөд Biozone Scientific нь бага энергиэр хүчтэй туяа гаргах, UV лампын хэрэглэх хугацааг уртасгах технологийн патентуудыг эзэмшдэг. Biozone Scientific UV лампууд нь хэрэглээний зорилгоос хамааран нэг эсвэл хэд хэдэн төрлийн долгионы урт бүхий туяа үүсгэх боломжтой.

ФОТОПЛАЗМА

Фотоплазма гэдэг нь өндөр идэвхит хүчилтөрөгчийн холимог бөгөөд үнэр үүсгэгч, бактери, вирус, хөгц, мөөгөнцрийг устгах, хэрэггүй химийн бодисыг задлах чадвартай. Фотоплазма нь байгаль дээр оршдог ба агаар бохирдуулагч хүчин зүйлстэй тэмцдэг тул агаар мандлын “Угаагч бодис” гэж нэрлэгдэх нь бий. Biozone Scientific нь хамгийн үр дүнтэй, бага зардалтай фотоплазма үүсгэх технологийн патентийг эзэмшдэг.

ОЗОН

Озон нь байгаль дээр оршдог маш хүчтэй исэлдүүлэгч бөгөөд бактери, вирус, бичил бохирдуулагчийг хөнөөх, хэрэггүй бодисуудыг задлах чадвараараа танигдсан. Дэлхий дахинд зуу гаруй жилийн турш ундны усны ариутгалд хэрэглэгдэж ирсэн бөгөөд АНУ-ын Хүнс ба эмийн ерөнхий газраас хүнсний салбарт ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Өндөр концентрацитай үедээ цочроогч үйлчилгээтэй боловч Biozone Scientific-н технологи нь хэд бусад ариутгалын аргатай хослуулсан тул Озоны концентрацийн тухай үндэсний болон олон улсын удирдамжид заасан босго хэмжээнээс доогуур түвшний озон хэрэглэдэг тул аюулгүй юм.

Фотокаталитик исэлдэлт

Фотокаталитик исэлдэлт нь гүн UV туяа (200-300 нанометр) болон урвалын өндөр идэвхтэй метал катодын тусламжтайгаар явагддаг гэрлийн урвал юм. Энэ процесст UV туяаны энерги нь катодтой харилцан үйлчилж энергийн зөрүү үүсгэснээр гидроксид радикал гэх мэт чөлөөт радикалууд үүснэ. Эдгээр чөлөөт радикалууд нь органик бодисуудтай амархан урвалд ордог тул үнэр үүсгэгч, бактери, вирус, болон хортой, хэрэггүй химийн нэгдлүүдийг исэлдүүлнэ.

СӨРӨГ ИОНУУД

Ион гэдэг нь электрон алдах, эсвэл авах замаар цэнэгтэй болсон жижиг хэсэг юм. Электрон нэмж авснаар хасах цэнэгтэй болсон ионыг сөрөг ион гэдэг. Biozone Scientific –н технологи нь сөрөг ион үүсгэдэг ба, сөрөг ионууд нь агаар дахь химийн нэгдлүүдэд үйлчилж хооронд нь нийлүүлж цуглуулдаг байна. Ингэснээр устгамаар байгаа бодис, бактери, вирус илүү ихээр цуглаж, түүнийг нь үр дүнтэйгээр устгах боломжтой болдог.